920 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ 75 ДУГААР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
Япон Улсын Жайка” олон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, Жайка” олон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720, Хан – Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, мөн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих аж.      

Сургуулийн барилга нь дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдах бөгөөд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. 75 дугаарсургуулийн шинэ барилгыг 2020 оны 07 дугаар сард барьж дуусгах юм. 
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт