зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт 2019.03.21-ний 16:00 цагт боллоо. Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашхирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд оролцлоо.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт