УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Нийслэлийн засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр баталсан "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сургалт зохион байгуулах тухай" А/89 тоот захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга хошууч Б.Мягмардорж, нийслэлийн онцгой комиссын нарын бичгийн дарга дэд хурандаа Д.Оюунбат, гамшгаас хамгаалах төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч ахмад Э.Энх-Амгалан нар дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Сургалтаар нийслэлийн засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр батлагдсан "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай" захирамжийн хүрээнд 04 дүгээр сарын 25-27 ны өдрүүдэд явагдах нүүн шилжүүлэх дадлага, газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120-р тушаалаар “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”-ын дагуу гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах,  газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх талаармэдээлэл өгч тахимын сургалт зохион байгуулан  ажиллалаа.

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт