ХОТЫН ДАРГА БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЛАА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр есөн дүүргийн Засаг даргын орлогч, хот тохижилт нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 21 тохижилт үйлчилгээний компанийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар энэ сарын 14-нд нийслэлийн хэмжээнд өрнөх “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах талаар ярилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгөв. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотоо өнгө үзэмжтэй байлгахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо маш чухал. Хотыг цэвэрлэх нь хот тохижилтын газар хийдэг ажил гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Нийслэлд ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, оршин суугч иргэн бүхэн хотынхоо өнгө үзэмжийн төлөө өөрийнхөө амьдрах орчныг сайжруулхын тулд хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. Энэ жилийн их цэвэрлэгээний гол зорилго үүнд чиглэх байх гэдэгт найдаж байна. “Би энд хог тарих ёстой хэн нэгэн хүн ирээд үүнийг цэвэрлэж байх ёстой” гэсэн сэтгэлгээгээр хандаж болохгүй.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт