ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА

Нийслэлийн дүүргүүдийн дунд уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  чөлөөт бөхийн өсвөрийн эмэгтэй шигшээ багуудын аварга шалгаруулах багийн тэмцээн 2019 оны 12 дугаар  сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.  

Тус тэмцээнд зургаан байгууллагын 92 өсвөрийн тамирчид хүч сорьсоноос Хан-Уул дүүргийн Спорт хорооны Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай өсвөрийн эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртлээ.

Дасгалжуулагч, өсвөрийн тамирчиддаа баяр хүргэж, цаашдын спортод өндөр амжилт хүсэн ерөөе.


 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт