ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ ДУУСЛАА

Тус дүүрэг газар тариалан эрхлэгч 7 аж ахуйн нэгж, байгуулага 1 иргэний хүлэмжийн аж ахуй, жимсний аж ахуй, ил талбайн тариалалтанд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар талбайн түүхийн дэвтэр хөтлөхгүй, усалгааны усны дээжийг шинжилгээнд хамруулаагүй, гарал үүслийн гэрчилгээ аваагүй, ажиллагсадыг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, бүтэгдэхүүнээ шинжилгээ баталгаажилтанд хамруулдаггүй, ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Дээрх зөрчилд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжилсэн лабораторийн шинжилгээнд хамруулан зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч ажиллалаа.


 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт