Д. ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ XXVI УДААГИЙН УРАЛДААН БОЛЛОО
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдлаа.   

Тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтад Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 14 сургуулийн 1030 гаруй сурагчид оролцлоо.

Шалгаруулалтын дүнгээр:
  • Шилдэг аронжировщик багш: 52 дугаар сургуулийн багш Т.Цэнд-Аюуш
  • Шилдэг удирдаач багш: Буянт-Ухаа цогцолбор сургуулийн багш Р.Мягмарсүрэн
  • Тэргүүн байранд: 52 дугаар сургууль
  • Дэд байранд: 18 дугаар сургууль
  • Гутгаар байранд: Буянт-Ухаа цогцолбор сургууль
  • Тусгай байранд: Монгол Билиг Оюун, 15 дугаар сургуулиуд тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт