Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэдэд мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2018 онд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд хамрагдахаар 202 иргэн төслөө ирүүлснээс 104 иргэний төсөл дэмжигдсэн.Хан-Уул дүүргийн оршин суугч хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээс эдгээр  хөтөлбөрт хамрагдан, санхүүгийн дэмжлэг авч, ажлын байраа өргөтгөж байгаа иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах, борлуулалтаа яаж нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд хэрхэн нэвтрэх тухай харилцан санал солилцсон хэлэлцүүлэг боллоо.

  Мөн хөтөлбөрт хамрагдсан иргэдэд борлуулалтын болон түрээсийн  дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн худалдаа, яармагуудад оролцуулах, бараа бүтээгдхүүнийг нь өөрийн байгууллагын цахим хаягаар сурталчлах зэрэг арга хэмжээг зохион байгуулж, оны эхний 9 сарын байдлаар 28 иргэн хамрагдаад байна.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт