ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА
Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд нийт 160 орчим ажил үйлчилгээг төлөвлөн жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнэж, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний  хамт олныг шагнаж урамшуулсан юм. 

Нийслэлийн Онцгой байдлын газраас  дүүргүүдийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний  хамт олныг болон тэргүүний алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшууллаа
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт