“ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Дүүргийн Засаг даргын Тамгын даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталсан “Хандлага ба амжилт” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасаг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн ажилтан, албан хаагчдад зориулан “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн мэргэжилтэн Л.Ичинхорлоо хөтлөн явуулж, компанийн үйл ажиллагаа болон хөрөнгийн зах зээлийн хөгжил, хувьцааны ойлголт, брокерээ хэрхэн сонгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Тус сургалтанд Засаг даргын Тамгын газрын 44 албан хаагч хамрагдлаа.

 


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт