ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН 500 СУРАГЧИД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Хан-Уул дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ ахлан ангийн сурагчдыг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах  шатны шүүх хурлын үйл явц, хууль, эрх зүйн мэдээллийг өгөхөөр сар бүр тогтсон хувиарын дагуу тогтмол зохион байгуулж ирсэн байна.  Хан-Уул дүүргийн аравдугаар сургуулийн төгсөх ангийн  20 сурагчид /2018.12.24/ өдөр Захиргааны хэргийн шүүхийн танхимуудтай танилцаж,  тодорхой  хэмжээний хууль эрхзүйн мэдээлэлтэй боллоо. Хүүхдүүд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шүүхийн ногоон танхимтай танилцсан юм. Эдгээр ирсэн хүүхдүүдийн ихэнх нь хуульч, өмгөөлөгч болох хүсэлтэй гэдгээ хэлж байлаа. 

Тус сургуулийн  төгсөх ангийн сурагч Б.Энхжин “Нийгмийн хичээл дээр захиргааны эрх зүй ордог. Мөн ажил мэргэжлийн чиг баримжаа гэдэг хичээл энэ жилээс ахлах ангийн сурагчдад орж эхэлсэн. Би  өмгөөлөгч болно гэсэн зорилтыг өөртөө тавьсан. Өнөөдөр  захиргааны хэргийн шүүхийн талаар мэдээлэлтэй боллоо. Олон ч танхимуудаар орж харсан. Онолын хичээлээс илүү практик тал дээр  өөрөө харж үзэх нь илүү ойр байна. Шүүгчийн сандал дээр суусан. Их сайхан байсан. Ногоон танхимыг ийм гоё гэж төсөөлөөгүй. Зурагтаар шүүх танхимуудыг харахаар жижигхэн өрөөнүүд л байдаг”

Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог судалгаа бий.  Тэдний  гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн ихэнх нь  хариулсан байдаг байна. Иймд өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч тодорхой үр дүнд хүрч бусад дүүргүүд хэрэгжүүлж байгааг энд онцлон хэлэе.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт