“ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн I, II хэлтэс болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


2018 онд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ”, “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ”, “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх-ХАМТДАА ХАМГААЛЪЯ зөвлөгөөнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, зөвлөмж гарган иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл хүргэн, тэдний санал, санаачлагыг сонсож, аливаа төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт