ХҮҮХДИЙН СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЖҮДО БӨХИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Хан-Уул дүүргийн өсвөр үеийн  аварга шалгаруулах Жүдо бөхийн тэмцээн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн БТСХ-ны зааланд амжилттай зохион байгуулагдаж,  дүнгээ гаргалаа.

Тэмцээнд дүүргийн 14 сургуулийн 250 гаруй өсвөрийн бөхчүүд 24 жинд 96 багц медалийн төлөө хүч чадал авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр А.Хурц-Од багштай аварга сургуулийн баг тамирчид 1 дүгээр байр, Мөнхдалай багштай 59 дүгээр сургуулийн баг тамирчид  2 дугаар байр, Б.Сэр-Од багштай 26 дугаар сургуулийн баг тамирчид  3 дугаар байр тус тус эзэллээ.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт