ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2018 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн хэмжээнд 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг 2018 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр Хан-Уул дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/301 дүгээр захирамжаар цэрэг татлагын үйл ажиллагаа Ерөнхий боловсролын 34-р сургууль дээр 9:00 цагаас эхэллээ.
  Дүүргийн хэмжээнд нийт цэргийн алба хаах 18-22 насны эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн бүх иргэд цэрэгт явах юм. Хан-Уул дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангаж ажиллаж байна. Цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдийн хувьд ирц өндөр хувьтай байна.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт