ДҮҮРГИЙН ХОРООД БОЛОН ӨЭМТ-ИЙН СПОРТ ХАМТЛАГУУДЫН ДУНД ЯВАГДСАН “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Хан-Уул дүүргийн хороод болон ӨЭМТ-ийн спорт хамтлагуудын дунд спортын 3 төрлийн тэмцээнийг 2019 оны 01 сарын 19-нд Дүүргийн БТС-ын хорооны зааланд  зохион байгуулж 13 хорооны 100 гаруй ажилтан албан хаагчыг хамрууллаа.

Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд НИХТ 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний хөөцийн албаны дарга Ц.Энхбаясгалан болон хороодын Засаг дарга нар оролцлоо.  


Байгууллгын нэгдсэн дүнгээр

Тэргүүн байрт С.Батхишиг Засаг даргатай 3-р хороо

Дэд байрт Д.Долгор Засаг даргатай 12-р хороо

Гурав дугаар байрт О.Ганхуяг Засаг даргатай 4-р хороод шалгарлаа.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт