3 дахь удаагийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 16-34 насны ажил хайгч 15 залуучууд хамрагдсан. Ажил хайгч залуучууд хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдахаас гадна аж ахуйн нэгж байгууллагуудын
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг нийслэлийн хэмжээнд анхдагч болон нээсэн. Ингэсэнээр дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг цаг алдалгүй хүлээн авч, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, холбон зуучлах нийгмийн ажил үйлчилгээнүүд мэргэжлийн түвшинд хийгдэх боломж бүрдсэн юм. 


2018 оны 08 дугаар сард НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр өмнөх түр хамгаалах байрыг “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ” болгон өргөжүүлж 71.8 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмж, 10 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо. Ингэснээр хүчирхийллийн хохирогчид эрүүл мэнд, хууль эрхзүй, сэтгэлзүйн болон хамгааллын үйлчилгээг нэг дороос авах болсон нь тус төвийн давуу тал билээ.


Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв болон өргөжин үйлчилгээ явуулж байгаа тус төвд үндсэн мэргэжилээрээ 3-10 жил ажилласан 2 сэтгэлзүйч, 4 нийгмийн ажилтан нар 24 цагийн турш өглөө, оройн ээлжээр тогтмол үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн хүчирхийлэлд өртсөн иргэд тус төв дээр ирэх үед нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар юуны өмнө хохирогчдод эрсдлийн үнэлгээ хийж, ямар төрлийн үйлчилгээнүүд шаардлагатайг илрүүлэн, эмнэлэг, шүүх цагдаа, хамтарсан баг зэрэг шаардлагатай байгууллага, хүмүүс рүү нь холбон зуучлах үйлчилгээг үзүүлж, амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтай, эсвэл ойрын танил, садан байхгүй хүмүүсийг нэг цэгийн үйлчилгээний төвд 24 цагаас, 1 сарын хугацаанд байрлуулж, эрх зүйн үйлчилгээ үзүүлнэ.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт