“Халамжаас хөдөлмөрт” явуулын өдөрлөг зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн дүүргийн 9,10,16 дугаар хорооны иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг доороос хүргэх зорилгоор “Халамжаас хөдөлмөрт”  явуулын өдөрлөг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн гадна  талбайд амжилттай зохион байгуулагдаж, нээлтийн арга хэмжээнд  Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин,16 дугаар хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо

 Тус өдөрлөгт дүүрэгт байрладаг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болох ”Эко-констракшн” ХХК, “Номин холдинг” ХХК зэрэг компаниуд 600 гаруй нээлттэй ажлын байр зарлаж, иргэдийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээр ажлын анкет бөглүүлэн  шууд ярилцлага авсан юм. Ингэснээр тус хорооны иргэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээллээр хангагдан, анкет бөглөн нөөцөнд орох, зуучлагдан ажлын байртай болох боломж бүрдсэн арга хэмжээ боллоо. 

Өдөрлөгт 9,10,16-р хорооны 200 гаруй иргэд  хамрагдан нэн шаардлагатай үйлчилгээ, зөвлөгөө авсан байна.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт