АХМАДЫН ӨВЛИЙН III НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсаас энэхүү /Winter World Masters Games/ наадамд тэшүүр, шорт трек, хоккей, гүйлтийн цана гэсэн 4 төрлөөр 36 тамирчин өрсөлдөнө. Үдэн гаргах ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, УИХ-ын гишүүн, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох, ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Дэлхийн мастеруудын өвлийн II наадам 2015 онд Канадын Квебек хотноо болсон бөгөөд уг наадамд Монголын 20 гаруй тамирчид оролцож 4 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 11 медаль хүртсэн билээ. Австри улсын Инсбрук хотноо болох энэ удаагийн наадамд 60 гаруй орны 3 мянга орчим тамирчин оролцоно. Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн тэшүүрийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Л.Алтанцэцэг тэшүүрийн төрлөөр оролцохоор мордлоо. Дүүргийн Д.Жаргалсайхан даргатай Биеийн Тамир, Спорт Хорооны хамт олноос ахмад тамирчиндаа санхүүгийн дэмжлэг үзүүлж тэмцээнд нь амжилт хүслээ.


 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт