МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТАМИРЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2018 оны 06 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Хан-Уул дүргээс  хөгжлийн бэрхшээлтэй 9 иргэн амжилттай оролцож, алтан медаль-5,  мөнгөн медаль-2, хүрэл медаль-7 тус тус хүртлээ.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Хууль зүй, архивын тасгийн дарга Ч.Байгаль, Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Жаргалсайхан нар 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч, дүүргийн Засаг даргын “Хан-Уулын авьяастан” тэмдгээр шагнаж урамшууллаа.

Тэмцээнд 13 аймаг, 6 дүүргийн нийт 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн баг тамирчид нийт 14медаль хүртэж, нийлбэр дүнгээр Улсын хэмжээнд 3 дугаар байранд шалгарсан амжилт гаргасан юм.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт