"ЦОДГОР ХҮҮ" -2019 ТЭМЦЭЭН БОЛЛОО

МУ-ын аварга шатрын спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү" -2019 тэмцээн 01 сарын 23-25 өдрүүдэд МХОрдонд 5, 7, 9, 11 насны ангилалаар амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тэмцээнд ХУД-ийн шатрын шигшээ багийн И.Ганбаатар дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Ерөөлтэй 8-9 насны хөвгүүдийн ангилалд шагналт 4-р байр, Э.Хүслэн 10-11 насны охидын ангилалд 3-р байр эзэллээ. 

 

Мөн улсад өрсөлдөх эрхээ аван амжилттай оролцсон С.Дөлгөөн, Э.Азжаргал, М.Номинзул нартаа баяр хүргэж дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт