УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН ТОЙРГИЙНХОО ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан (2018.03.25) Улсын Их Хуралд сонгогдсон тойрог болох Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтад нийт хоёр мянга гаруй гаруй иргэд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангийн хийсэн ажил, санаачилсан хууль, тогтоомжуудтай танилцаж, тойрогтоо хийх бүтээн байгуулалтын талаар санал бодлоо хуваалцсан юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу Морингийн даваан дээр байрлах ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх, ашиглалтын шаардлагаас гарсан нисэхийн 34, 35 дугаар байруудыг нурааж, дахин төлөвлөлтөд оруулж, иргэдийг аюулгүй амьдрах нөхцөлөөр хангах, тус дүүргийн 9-р хороонд тавигдах шинэ авто замын ажил, 150 ортой амбулатори эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг хангахын тулд шинэ барилга, өргөтгөл барихаар төлөвлөж байгаа талаар онцлон хэллээ. Мөн ахмадууддаа хөгжлийн төв барих асуудлыг ч шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2018 он Хан-Уул дүүргийн хувьдбүтээн байгуулалтын жил байх болно. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачлагаар дүүрэгт шинээр баригдах цэцэрлэг, сургууль барих төсөв санхүүжүүлэлт нь бүрэн шийдэгдсэнийг онцлон хэлж, иргэд сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж буйд баяртай байгаагаа уламжиллаа. 

Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш Батлан хамгаалахын тухай, Хилийн тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Дотоодын цэргийн тухай, Гамшгийн тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудын ажлын хэсэгт орж ажилласан байна хэмээлээ.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт