ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАЖ , ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх,
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
  • Гэмтхэрэгүйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат: Бүртгэл

- Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар,  Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобаазад,

- Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.

Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр.

Хоёрдугаар үе шат: Судалгаа  Бүртгэлд хамрагдсан иргэд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр /Даваа гараг/-ийн 09:00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр очиж нэгдсэн бүртгэлд хамрагдаж, шалгалтад орох эрхээ авна.

 

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,

 БАЙРШИЛ

Холбоо барих

утас:269242, 269243, 269244

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт