“1м2 эко” АЯНы тайлант, өдөрлөг боллоо
Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт, “Тохижилт, үйлчилгээг сайжруулах жил”,  “НЭГ ХЭЛТЭС-НЭГ АЖИЛ” ажлын хүрээнд ХУД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,“АДРА” ОУБайгууллага, 5, 6 хороодтой хамтран “1М2 ЭКО АЯН”-ыг 03 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулан ажиллалаа.


“1М2 ЭКО АЯН”-ны зорилго нь : Байгаль орчноо хайрлан хамгаалах, тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн, цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэн, туршлагыг түгээхэд, хамтран суралцаж, бүтээн дэлгэрүүлэхийн тулд хариуцсан 5, 6 хорооны 20 өрхийг сонгон авч сургалтыг зохион явууллаа.

Аянд хамрагдагч 20 өрхийг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар  хариуцан авч, талбайд хагалгаа, үрсэлгээ хийгдэж эхлэх үеэс ургаж, боловсрох хүртэл нь ногоочдын тэр их хөдөлмөр,зүтгэл бүрийн шимээр өдрөөс өдөрт урган соёолж буй ногоон бүтээн байгуулалтыг хавар, зун, намар хэрхэн өөрчлөгдөж байгааг газар дээр нь буюу хариуцсан айл өрх нэг бүртэй хамтран ажиллаж, хяналтын дэвтэрт тэмдэглэл хийн зурагжууллаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт