Харилцаа, хандлагаа өөрчилье
Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсролын агуулгын хүрээнд иргэдэд харилцааны соёл, ур чадварын талаар мэдлэг олгож, өдөр тутмын амьдралд эерэг зөв дадал, хэвшил бий болгох зорилгоор “ Хамт олны харилцаа” сэдэвт сургалтыг тогтмол зохион байгуулдаг.


Уг үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Татварын хэлтсийн албан хаагчдын хүсэлтээр тус байгууллага дээр “ Харилцаа ба хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Харилцааны хэлбэр
  • Харилцааны соёл
  • Олон нийттэй харилцахдаа гаргадаг түгээмэл алдаанууд
  • Олон нийттэй харилцахдаа анхаарвал зохих зүйлүүд
  • Хамт олны харилцаанд гардаг зөрчлүүд
  • Хамт олны харилцааг сайжруулах арга замууд зэрэг дэд сэдвүүдээр
мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт