ИРГЭДДЭЭ ХАНДАН ДАРААХ 11 ЗӨВЛӨЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Иргэддээ хандан дараах 11 зөвлөжийг хүргэж байна.  

1. Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас  хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх

2. Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх

3. Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган  ажиллах

4. Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

5.  Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх

6. Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх

7. Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

8. Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах

9. Тээврийн хэрэгсэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших

10. Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх

11. Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна. 


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт