ХАН-УУЛ ДҮҮРЭГТ СОЛОНГОСЫН ТЕХНОЛОГИОР БАРИГДСАН “ТАРВАСНЫ ХҮЛЭМЖ” АНХНЫ УРГАЦАА ХУРААН АВЛАА

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ СОЛОНГОСЫН ТЕХНОЛОГИОР БАРИГДСАН “ТАРВАСНЫ ХҮЛЭМЖ” АНХНЫ УРГАЦАА ХУРААН АВЛАА

 

Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай, найман ширхэг “Тарвасны хүлэмж”-ийг өнгөрсөн долдугаар сард солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулсан.

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумаас бэлэглэсэн тус хүлэмжид туршилтаар тарьж ургуулсан тарвасны анхны ургацын баяр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хан-Уул-Агро” паркад боллоо.

Анхны ургацын баярын өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын Засаг даргын орлогч Жу Үн Жэ болон холбогдох албаны удирдлагууд, Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар оролцож, анхны ургацны дээжийг хүлээн авлаа.

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, ялангуяа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор хөгжүүлж буйгаараа Азидаа үлгэр жишээ загвар гэгддэг.


Түүнчлэн тус хүлэмжийг барьж байгуулан, монгол хөрсөнд нутагшуулахад Солонгосын агрономичид “Хан-Уул-Агро парк”-ын агрономичид туршлага судлан, цаашид Монголын тариаланчдад эзэмшүүлэх зорилт тавьсан ийнхүү амжилттай хэрэгжсэн төдийгүй шинэ ургацын тарвасны болцыг мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд Солонгос технологиор тарьсан нь 12-13,  Ховдын тарвасын болц нь мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд 7,00  байгааг мэргэжилтнүүд танилцууллаа.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт