ҮЙЛДВЭРЛЭГЧ БИДЭНД БОЛОМЖ БИЙ
Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс санаачлан “Үйлдвэрлэгч танд” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах уулзалтыг 2018 онд нийт 5 удаа зохион байгуулж 200 гаруй үйлдвэр эрхлэгчдийг хамруулан ажиллалаа.


Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэн зохион байгуулагддаг тус уулзалтын 2018 оны хамгийн сүүлийн уулзалт арьс шир, гар урлал үйлдвэрлэгчдийн дунд амжилттай зохион байгуулагдаж 30 гаруй үйлдвэр эрхлэгчид оролцлоо.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт