БИЧИЛ, ЖИЖИГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САНХҮҮЖИЛТ В2В УУЛЗАЛТ БОЛЛОО

2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Бичил, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт В2В” сэдэвт үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уулзалтын гол зорилго нь Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс баримталж буй бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрийг танилцуулах, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхээр зөвлөлдөж харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.


Уулзалтанд Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, 
МҮХАҮТ, ХХААХҮЯ-ны ЖДҮХСан, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн ТөвЗээлийн батлан даалтын сан болон Хас банк, Голомт банк, Улаанбаатар хотын банкны төлөөлөл, Хан-Уул дүүргийн 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

 

Уулзалт, зөвлөгөөнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нээж хэлсэн үгэндээ “Дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар МҮХАҮТ –тай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулсан. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болон, тэдний эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, дэмжин ажиллах болно. Саяхан жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдлаа. Хууль батлагдсанаар иргэдийн аж ахуй эрхлэх сонирхол нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо өсөхөөс гадна үйл ажиллагаагаа хорших, өргөтгөх идэвхи санаачлага бий болно. Хамгийн гол нь Монгол улсын Засгийн газраас бичил, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох журам, нөхцлийг тогтоож, ижил зориулалт бүхий сангуудыг нэгтгэх асуудал шийдвэрлэгдлээ” гэлээ.

 

Энэ үеэр Хан-Уул дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн бүсгүйчүүд өөрсдийн бүтээлүүдээ дэлгэн сонирхуулж, харилцан туршлага солилцож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчиллаа.

 

Мөн  МҮХАҮТ-ын болон салбар зөвлөлийн танилцуулга, төсөл хөтөлбөрүүд, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийн хэлэлцүүлэг явагдаж, Хан-Уул дүүргийн бизнес эрхлэгчдэд ЖДҮ-н санхүүжилтийн асуудлаар мэдээлэл өгч, бизнесийн харилцаа, сүлжээг өргөжүүлэх B2B уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлттэй зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,00.0 сая төгрөг хүртэл олгохооор тогтоосон бөгөөд тус уулзалтанд Улаанбаатар банк, Хас банкууд үйлдвэрлэл эрхлэгч нарт газар дээр нь мэдээлэл өгч, дэмжин ажиллалаа. 

Цаашид Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж  үйлдвэрийн танхимтай жил бүр зохион байгуулан үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт