НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “УЛААНБААТАР МАРАФОН 2018” ЦОМ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЯЛЖ БАЙНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 5 дахь жилдээ  зохион байгуулагдаж байгаа “УЛААНБААТАР МАРАФОН-2018” цом Хан-уул дүүрэгт аялж байна.  

“Улаанбаатар марафон-2018 аяны зорилго нь Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

Хан-Уул дүүрэгт “Улаанбаатар марафон-2018” цомыг 03 дугаар сарын 15-ны өдрөөс  05 дугаар сарын 05-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 80 гаруй төрийн бус байгууллага, их дээд сургууль,  аж ахуй нэгжүүдээр аялах юм. 

Өнөөдөр дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”- ны 7 давхрын хурлын зааланд  дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд “УЛААНБААТАР МАРАФОН-2018” цомыг гардууллаа. 

Цомыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Цэргийн штабын дарга А.Баттулга,1 дүгээр хорооны Засаг дарга Л.Баярдалай, “АПУ” ХК-ийн менежер Б.Бэгзсүрэн нар тус тус хүлээн авлаа.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт