ХАН-УУЛ ДҮҮРЭГ АМНЫ ХААЛТГҮЙ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХГҮЙ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анхлан дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-аар үйлчилгээ авахаар ирсэн иргэд болон ажилтан, албан хаагчдын халууныг хэмжиж, гадуур хувцсыг өлгүүлэх, гарыг нь ариутгаж, зөвлөмж мэдээллээр ханган ажиллаж байна.

 


Тухайлбал Хан-Уул дүүргээс төрийн  үйлчилгээ авахаар ирсэн иргэд амны хаалт хэрэглээгүй бол үйлчлэхгүй байх шийдвэр гарсан тул  иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа амны хаалтаа зүүж хэвшээрэй.


Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар



 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт