АХМАД ТАМИРЧИН З.НИНАГ ДҮҮРГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
БНСУ-ын Пусан хотод хэт холын марафон гүйлтийн олон улсын тэмцээнээс 50 км-ын зайд өрнөсөн ахмадын ангиллаас Хан-Уул дүүргийн ахмад тамирчин З.Нина алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.

Тэрбээр өмнө Итгэл найдвар боломж Улаанбаатар 2017 марафон 42 км-т 1-р байр Алтан медаль, Д.Намжилмаагийн нэрэмжит Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын тэмцээнд 2 байр мөнгөн медаль, Хятад Улсын Фошин хотод 24 цагийн ОУ -ын тэмцээнд 177,1км 6 байр, Солонгос улсын Бусан хот 50км 1 байр, Солонгос улсын Чэжү 100км 1 байрыг тус тус эзэлсэн амжилт үзүүлсэн. 

Түүний амжилтыг үнэлж Хан-Уул дүүргийн хүндэт тэмдгээр шагналаа. Цаашдын ажил амьдрал нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт