УЛСЫН ШАЛГАЛТАД “ДААЛГАВРЫН САН”-Г АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2017-2018 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглэхээр боллоо.

Улсын шалгалтад  ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдах бөгөөд улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Дүүргийн хэмжээнд бага боловсролыг 2708, суурь боловсролыг 1929, бүрэн дунд боловсролыг 1631 сурагч төгсөх бөгөөд сурагчид улсын шалгалтыг “Даалгаврын сан”-аас боловсруулсан сэдвээр өгөх юм. ЕБС-иудад төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах коммис шалгалтын сэдвийг Блупринт програмыг ашиглан  www.ush.eec.mn холбоосоор нэвтрэн агуулгын сонголтоор даалгаврыг татан авч боловсруулалт хийн шалгалтыг авч , дүн мэдээг дүүргийн Боловсролын хэлтэст мэдээлэн ажиллана. 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт