“ЗОРИЛТОТ БҮЛЭГ” АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сэтгэц Наркологийн кабинет болон Цагдаагийн 1-р хэсгийн алба хаагч нар хамтран “Зорилтот бүлэг” аяныг амжилттай зохион явууллаа.

Хан-уул дүүргийн ойролцоо оршин суудагзорилтот бүлгийн иргэдийг цуглуулж Цагдаагийн 1-р хэсгийн Хурандаа С.Хүрэлбаатар цаг үеийн байдалтай холбогдуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа хийлээ.

Мөн ХУД-ийн Гэр бүл хүчирхийллийн эсрэг, хүүхэд хөгжлийн төвийн мэргэжилтэн Ё.Нарантуяа гэр бүл хүчирхийллийн эсрэг яриа хийсэн ба Сэтгэцийн эрүүл мэнд наркологийн кабинетийн эмч Э.Пүрэвсүрэн “Архины хор уршиг” сэдэвт сургалт хийж, хөлдөлт осголтоос урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олголоо.


Тус аяны үеэр ХУЭМТ –ийн гэмтлийн эмч Мягмарсүрэн, доторийн эмч Баярцэцэг, сэтгэцийн эмч Пүрэвсүрэн нар үзлэг хийж эмчилгээг зааж, холбогдох шинжилгээнд хамрууллаа.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт