ХАН-УУЛ ДҮҮРЭГ ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Шинэ он хаяанд ирж өнгөрсөн онд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн алдаа оноогоо хэлэлцэх энэ үед Хан-Уул дүүрэг /2017.12.25/ өдөр Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын оны шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.   

Шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ. “Хан-Уул дүүрэг 2017 онд Нийслэлдээ “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн. Энэ бүхэнд та бүхний хичээл зүтгэл, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласны үр дүн. Иймд өнгөрсөн оныхоо амжилтыг бататган 2019 ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн, үр дүнтэй ажиллахыг хүсэн ерөөе хэмээлээ.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт