Гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү болон хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх  чиглэлээр “Дэмжлэг” тусгай арга хэмжээний хүрээнд “Гэрээт харуул хамгаалалтын албадтай” хамтран эргүүлд ажиллах томилгоо гарган ажиллаж байна.

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19:00 цагаас 01:00 цагийн хооронд гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 аж ахуйн нэгж, байгууллагын 14 хамгаалагч, эргүүл жижүүрээс буусан 10, мэдээлэл судалгааны ажилтан 1, холбооны инженер 1, бичээч 3, шууданч цагдаа 1, нийт 30 алба хаагч хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж үйл ажиллагаанд нь хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад  Б.Энхчулуун хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллалаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт