АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН БАГИЙН ШАЛГАЛТ ЯВАГДЛАА
  Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтарч баталсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Шөнийн хяналт” тусгай арга хэмжээг зохион байгууллаа.

  Уг арга хэмжээнд тус прокурорын газрын прокурорууд, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн офицер, ахлагч нараас бүрдсэн нийт 49 алба хаагчид оролцож, хариуцсан 11 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг караоке 5, зочид буудал 3, дэлгүүр 18, амралтын газар 3, кафе 5 зэрэг нийт 34 цэгт очиж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт