АВТО ЗАМЫН ХАЙС, ХАШЛАГА БАЙРШУУЛЛАА

Өнгөрөгч аравдугаар сард Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хэргийн газар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд ажилласан.


“Хэргийн газар” нэгдсэн арга хэмжээний үеэр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Буянт-Ухаа1” хорооллын өмнөх авто замд хурд сааруулагч байршуулж, оршин суугчдын гарч ордог гарцыг зөөж, явган хүний гарцын харалдаа болгож өөрчлөн иргэдийн аюулгүй байдлын хангаж ажиллаж байгаа юм.


Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох нөхцөлийг бүрдүүлэхээр Нисэх-Яармагийн замд хамгаалалтын хайс байршууллаа.


Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Замын цагдаагийн хэлтсээс гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн төсвөөс санхүүжүүлж явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан босоо хайсыг зорчих хэсгийн урд, хойд талд байршуулав.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт