ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос 12 дугаар сарын 07-нд уулзалт хийлээ. ХУД-ийн 7 давхрын хурлын зааланд 14:00-16:00 цагийн хооронд болсон тус уулзалтад Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комиссоос 3 мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос 5 гишүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн, 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо.

Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын нарийн бичгийн дарга н.Лхагвадулам  Эмнэлэг хөдөлмөр магадлалын тухай илтгэл тавьж , Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын магадлагч эмч Бямба–Өлзий Хан-Уул дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт