ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА /2020.03.20/

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй ариутгах, халдваргүйжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна.

Гудамж талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын нарийн гудамж, хогийн цэгүүд, айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлон, үерийн далан суваг шуудуу зэрэг бүхий л хэсгүүдэд хуваарьт маршрутаар халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт