ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 73 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭРГЭДЭХ “ГЭР” БҮЛЭГ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хан-Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэгийн дэргэдэх “Гэр” бүлэг 25 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг /2017.11.15/ өдөр нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг нь НҮБ-ын “Хүүхдийн сан”-ын санхүүжилтээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр ус  ариун  цэврийн байгууламжтай баригдсан цэцэрлэг юм. 

Нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, 73 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Болормаа, 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Энхтуяа, 145 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Янжиндулам болон эцэг эхчүүдийн төлөөлөл, иргэд оролцлоо. 

Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд – Зөв ирээдүй” зорилтын хүрээнд Боловсролын салбарт багагүй ажил хийж бодитой үр дүнд хүрээд байна. Цаашид боловсролын салбарт олон үр дүнтэй ажил хийхээр төлөвлөөд байна. Үүнд бол цэцэрлэг, сургуулийг шинээр барих, өргөтгөж барих, хувийн болон ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний  санал санаачлагыг дэмжин ажиллахаар зорилт тавин ажиллаж байна. Энэ жилийн тухайд Хан-Уул дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 85,0 хувьд хүрч өмнөх оноос 6 хувиар нэмэгдлээ. Ирэх 2020 он гэхэд Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавин ажиллаж байна хэмээлээ. 


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт