ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийт ахмад настан дотроос харъяалалтай буюу аливаа албан байгууллага нэгжээс  тэтгэвэрт гарсан 268 ахмад настан байдаг бөгөөд   харъяа албан байгууллага нь жил бүр хүндэтгэл үзүүлдэг. Харъяалалгүй ахмад буюу аливаа  аж ахуйн нэгж албан байгууллагад харъяалалгүй 463  ахмад настанд  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан  болон хорооны Засаг дарга М.Насанжаргалын  зүгээс жил бүр ахмад настны баярын өдрийг тохиолдуулан хорооны  “Ахмадын баяр” арга хэмжээг зохион байгуулдаг. 2019 оны “Ахмадын баяр“ арга хэмжээг  тус хорооны харъяалалгүй 350 ахмад настанд урилга хүргүүлэн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхт корпрейт цогцолборын  3-н давхарт байрлах хүндэтгэлийн ресторанд  зохион байгуулсан. Тус баярын арга хэмжээнд  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн Засаг даргын Зөвлөх, төлөөлөгч Ч.Бат-Оргил, төлөөлөгч Ц.Ган-Эрдэнэ, 9 дүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал нар оролцож  хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулан өгсөн.  Тус арга хэмжээг 9 дүгээр хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан болон хорооны зохион байгуулагч нар  хэсгийн ахлагч нар  арга хэмжээний хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг  зохион байгуулан ажилласан. Тус баярын арга хэмжээ нь   хүндэтгэлийн  урлагийн тоглолттой,  уригдан ирсэн  ахмад настан бүр гарын бэлгээ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас  гардан авсан арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт