ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 62 ТОГТООЛООР “ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ” ХЭРЭГЖИЛТИЙГ БҮРЭН ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛЖ, АЖИЛЛАСАН ДҮҮРГИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Монгол Улсын Засгийн газрын 62 тогтоолоор “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” хэрэгжилтийг бүрэн хангалттай биелүүлж ажилласан дүүргийн ажилтан, албан хаагчдыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шагнаж, урамшууллаа.


Дээрх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас анхлан “Эко дүүрэг-Утаагүй орчин”  утааны эсрэг аяныг эхлүүлж, дүүргийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг уриалан дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг түлшээр ханган ажиллаж буй.

Тус аяны хүрээнд дүүргийн 20 гаруй төр, хувийн хэвшлийн байгууллагуудын 1046 ажилтан, албан хаагчид сайн дураараа нэгдэн 3 сарын хугацаанд нийт 351.7 тн сайжруулсан шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө дүүргийн зорилтот бүлгийн буюу ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг 203 өрхөд 29.2 тн шахмал түлшийг хандивлан ажилласан байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс ханан пийшин, яндан, зуухны ан цав, зай засвар үүссэн нөхцлөөс болж, угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийн зуух, янданг засварлан, шинэчлэх засварын багийг ажиллуулсан. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг  засварлан, зуухны бүрэн бүтэн байдлыг ханган угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Иймд сайн үйлсийг аяныг дэмжин ажилдаа идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчдыг шагнаж, урамшуулсан юм. Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд гардуулж, ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүслээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт