ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/101 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын үзлэгт бэлтгэх байгууллагын ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлын хэсгээс Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад улсын үзлэгийн бэлтгэл ажил болон тулгамдаж буй асуудлууд мөн  цаашид анхаарах асуудлаар арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд улсын үзлэгт чанартай бэлтгэх талаар нийт албан хаагчдад үүрэг даалгавар өгч, “Монгол хэл бичгийн үндсэн дүрэм, журамласан үгийн тухай” сэдэвт сургалтыг нийт албан хаагчдын дунд зохион байгуулж ажиллалаа.





 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт