ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 НАСТАНГУУД “ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЖ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн залуучууд нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангараглах ёслолын  Хан-Уул дүүрэг зохион байгууллаа.

Иргэний андгай өргөх ёслолын ажиллагаанд ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын төлөөлөгч Р.Дамдин, А.Одбаяр, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Төлөөлөгч О.Анхбаяр болон Иргэний үнэмлэхээ гардаж буй 16 настангууд, тэдний ар гэрийнхэн оролцлоо. 

Хан-Уул дүүрэг улирал бүр зохион байгуулдаг бөгөөд иргэний үнэмлэхийг нь ёслол төгөлдөр гардуулан өгдөг уламжлалтай. 

Уг арга хэмжээ нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн #дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

#Андгай өргөх ёслолд Хан-Уул дүүргийн 16 нас хүрсэн 120 гаруй залуучууд оролцож Монгол Улсын иргэний үнэмлэхээ дүүргийн НИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга Ж.Алдаржавхлангийн дурсамжийг хамт гардан авлаа.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт