ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН I ХЭЛТСИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТАСАГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага зохион байгуулалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын шилдэг тасаг шалгаруулах ажил мэргэжлийн анхдугаар уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү уралдаанд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүлж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг дэд байр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлстийн Шуурхай удирдлагын тасаг гутгаар байрт шалгарсан юм. Анхдугаар уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн 20 хувь, хоёрдугаар байр эзэлсэн бол 15 хувь, гуравдугаарт шалгарсныг 10 хувиар шагнаж, оролцсон бүх алба хаагчийг 5 хувиар урамшуулсан нь онцлог байлаа.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт