ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУСЫН АНХААРАЛД...

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУСЫН АНХААРАЛД...

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 01 тогтоолоор баталсан "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн Хан-Уул дүүргийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран "Монголын Үндэсний Маркетингийн Холбоо" ТББ, "Стартап Маркетинг Спэйс" төв дээр хэрэгжүүлэн ажиллаж байна.
*
Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн шилдэгүүд, дэлхийд тэргүүлэх аргачлалуудаас суралцах, гарааны бизнесээ өөрийн гараар эхлүүлэх боломжийг олгодог ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ-нд залуучууд та бүхнийг урьж байна.
*
ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
* Хан-Уул дүүргийн 15-34 насны залуучууд байх
* Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэл эрмэлзэлтэй байх
* 72 цагийн турш хөтөлбөрт оролцох боломжтой байх
* Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

БУСАД:
* Арга хэмжээ нь үнэ төлбөргүй.
* Та төсөл бичих шаардлагагүй.
* Та компанитай байж болохгүй
* Та багаараа оролцвол давуу тал болно / Баг доод тал нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөр дүүргийн 1 гишүүн байж болно/

САНХҮҮЖИЛТ:
Хэрэв таны шинэ санаа шилдгээр шалгарвал 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой.

Оролцохыг хүсвэл доорх хаягаар бүртгүүлнэ үү. Багаараа орж байгаа бол гишүүн тус бүрээр бүртгүүлнэ. https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx
*
(2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл бүртгэнэ)

I-р шат 06/13-ны өдөр:
Нийт бүртгүүлсэн оролцогчдоос 50-55 хүнийг сонгоно.
II-р шат 6/14, 15, 16-ны өдөр:
3 өдрийн сургалтанд хамрагдаж шилдэг, шинэлэг бизнес санаа дэвшүүлсэн шилдэг багуудыг шалгаруулна.
III-р үе шат 6/18-07/08:
Баг бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж шилдэг багууд гарааны санхүүжилт авна.

2019 оны 06 сарын 14нд 10:00 цагт тэнцсэн оролцогчид "Стартап Маркетинг Спэйс" төв дээр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7577-6777, 9900-7899, 9601-9997

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт