ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СӨХ-ДЫН ДАРГА НАР ДҮҮРГИЙНХЭЭ ОНЦГОЙ КОМИССТ ХУВИАСАА ХАНДИВ ӨГЛӨӨ

Дэлхийн улс орнуудаар цартахал болон тархаж буй шинэ төрлийн коронавирусын “Сovid-19 “халдвараас хамгаалах чиглэлээр цаг наргүй ажиллаж байгаа энэ үед Хан-Уул дүүргийн СӨХ-ын салбар зөвлөлийн удирдлагууд санаачлага гарган хамт олныхоо өмнөөс дүүргийн Онцгой комисст хувиасаа мөнгөн хандив өглөө.

Хандивыг Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхланд  хүлээлгэн өгч, өөрсдийн хариуцсан байр, орц, орчны дотор, гадна цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь тогтмол, чанартай хийж, иргэд оршин суугчиддаа аюулт халдвараас урьдчилан сэргийлэх санамж, мэдээлэл тараан, дүүрэг, хороотойгоо хамтран ажиллаж байгаагаа уламжлав.

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан “Эрсдэлтэй хүнд нөхцөлд дүүргээ дэмжин хандив өгсөнд талархал илэрхийлээд, цаашдаа “Эко дүүрэг болох зорилт”-ын хүрээнд байр орчны ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах,  хоггүй орчныг бүрдүүлэх тал дээр СӨХ-доо дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн дүүргийн Онцгой комиссыг дэмжин сэтгэлийн хандив өгсөн явдалд СӨХ-ын хамт олонд талархаж илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 



Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт