АЛСЛАГДСАН ХОРООНЫ ЗОРИЛТОТ ӨРХҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА
Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, дүүргийн 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хуралтай хамтран тус хорооны “Зорилтот өрхийн бүлэг”-т чиглэсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус бүлэгт дийлэнх нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтойч ажлын байр олдохгүй байгаа хөдөлмөрийн насны иргэд байгдаг тул Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг явуулж 21 иргэн хамрагдлаа.


Зорилтот бүлгийн иргэд нь “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтанд хамрагдсанаар өөрийн боломж нөхцөлөө ашиглан өрхийн бизнес эрхлэх, хоорондоо бүлэг болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх гарцыг хамтдаа нээж, гарааны бизнесээ эхлүүлэх, төсөл бичих анхан шатны мэдлэг мэдээллээр хангагдаж байгаа юм.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт