“ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

#УРАЛДААНЫ #ЗОРИЛГО:
Монголын гэр бүлийн хөгжлийн асуудалд хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь тэдний нүдээр харах, нийгэмд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эрхэмлэсэн үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Бүтээлүүд нь Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж буй Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулахтай холбоотой “Хамтдаа хэлэлцье” аянд ашиглагдана.

#ХАМРАХ_ХҮРЭЭ
Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн бүх сурагчид хамрагдах боломжтой.

#ХУГАЦАА
2019 оны 3 дугаар сарын 18-аас 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гар зургуудыг хүлээн авна.
Нэгдсэн дүнг 2019 оны 6 дугаар сарын 01-ны өдөр танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, шагнал гардуулна.

#ТАВИГДАХ_ШААРДЛАГА
• Сонгосон сэдвийн агуулгад нийцсэн байна.
• Уралдаанд оролцож буй бүтээлийг зөвхөн өөрийн уран сэтгэмжээр зурсан байна.
• Зургийг бүх төрлийн материал дээр төрөл бүрийн будаг, харандаа ашиглан зурж болох ба зургийг тайлбарын хамт ирүүлнэ.
• Тайлбарт зургийн агуулга, зурсан хугацаа, уралдаанд оролцогчдийн мэдээлэл зэргийг багтаана.

#ШАГНАЛЫН_САН
1-р байр нэг- 500.000 төгрөг
2-р байр нэг- 250.000 төгрөг
3-р байр нэг -100.000 төгрөг

#ХҮЛЭЭН_АВАХ_ХАЯГ
Уралдаанд оролцох гар зургаа фэйсбүүкийн Өрх-Гэр пэйж хуудсаар эсвэл urkh.ger@gmail.com хаягаар ирүүлнэ.
Лавлах утас: 11-321144

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт