ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 4,6,7,16-р хорооны нутаг дэвсгэрийн 60,61,118-р сургууль болон 253, 290 дүгээр цэцэрлэгийн ойр орчмын худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Хан-Уул дүүргийн 4,6,7,16-р хорооны нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэгч иргэдэд Хүнсний тухайХүнсний аюулгүй байдлыг хангах тухай Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, түргэн гэмтэж, чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдахыг хориглосон стикерийг нийт 11 түргэн үйлчилгээний цэгт байршууллаа.

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт